Суралцахад суралцах

Цаг үетэйгээ хөл нийлүүлэхийн тулд тасралтгүй, хурдан суралцах шаардлагатай цаг үе ирээд байгаа билээ. "Өрсөлдөгчөөсөө илүү хурдан суралцах чадвар бол таныг давуу өрсөлдөгч байлгах цорын ганц арга байж болох юм." гэж Ари де Гуес (The Living Company номын зохиогч, бизнесийн онолч) бичжээ. Иймээс аливаа ур чадвард суралцаж эхлэхээсээ урьтаж хамгийн үр дүнтэй суралцах аргад сурахцах нь чухал юм.

1. Парэтогийн 80:20-ийн зарчим

Та энэ хэсгийг уншиж эхлээсээ өмнө шууд үгээ цээжилж эхэлсэн бол нэг үг чинь маш олон утгатай биздээ? Яагаад нэгхэн утгатай байгаа юм бэ? гэж асуух байх. Жишээ авч үзье. Англи хэлийг гүйцэт сайн сурна гэж төлөвлөөд толь бичгээс харсан үг тус бүрийнх нь тав таван утгыг үгийн үүсэл гарал, нутаг нутгийн аялга гэх мэтчилэн суралцвал маш их хугацаа зарцуулахаас гадна өгөөжгүй. Харин хамгийн түгээмэл хэрэглэгддэг 20 хувийг нь түрүүлээд суралцвал хүсэж байгаа үр дүнгийнхээ 80 хувийг гүйцэлдүүлдэг гэсэн зарчим юм. Тиймээс нэн түрүүнд хамгийн түгээмэл хэрэглэгддэг утгыг, харин дараа нь дэлгэрүүлэн судлах хэрэгтэй.

2. Урт, богино хугацааны санах ой

Төмс, Уул, Галуу, Шаргуу, Наймаалж, Шумбагч, Туршилт, Чулуу. Одоо нүдээ аниад хэдэн үгийг нь цээжээр хэлж чадаж байна. Хүн нэг удаадаа богино хугацааны ой санамждаа дөрвөөс ихгүй мэдээлэл хадгалдаг. Мэдээж урт хугацааны санах ойдоо хадгалахын тулд олон дахин давтах хэрэгтэй. Нэг удаа уншаад л давтахгүй орхивол 1 цагийн дараа 50%, 24 цагийн дараа 70%, 7 хоногийн дараа 90% нь мартагддаг. Тэгвэл яаж давтах вэ гэж үү? доош үргэлжлүүлээд уншаад байгаарай.

3. Урамшуулал

Дотоод

Энийг хийлээ гээд хэн ч таныг магтахгүй, хэн нэгэн танд юу ч өгөхгүй байсан ч та өөрийн гэсэн бодол, хүсэл эрмэлзэлтэй учраас юу хийх, юу сурахаа мэддэг. Сурсан зүйлсээрээ өөртөө болоод бусдад аз жаргал бэлэглэж чадна гэсэн няцашгүй урам зориг. Тиймээс аливаа зүйлсийг хийж эхлэхдээ ийм хүсэл зоригыг өөртөө заавал бий болгоорой. Жишээ: Намайг хэн ч шахаагүй тэгэхдээ би гитар тоглох дуртай. Хөгжмийн уянгалаг аялгууг сонсох дуртай болохоор би өдөрт 4 цаг хөгжим тоглож ур чадвараа дээшлүүлдэг гэх мэт.

Гадаад

Аливаа зүйлийг сайн эзэмшинэ гэдэг бол гарцаагүй урт аян. Ийн уртын аянд гарсан хүн зам зуур олон сайн, муу, няцаж, цуцах асуулдалтай чамгүй тулгарах нь зайлшгүй учраас угтаж бэлтгэх хэрэгтэй. Жишээ: Яг одоо тулгараад байгаа асуудал, хичээл, дасгал, үг цээжлэх гэх мэт зүйлсээ хийх дур чинь төрөхгүй, хойш тавиад байвал өөрийн ойр дотны хүмүүсийг татан оролцуулаад, ингэж хэлээрэй "Хэрвээ би эдгээрийг маргааш эсвэл тодорхой цагийн дотор хийж дуусгахгүй бол танд өөртөө байгаа тэдэн төгрөгөө өгье эсвэл ийм тийм гэрийн ажлыг хийе" гэх мэт дуртай эсвэл байгаа зүйлсээсээ татгалзах тохиролцоо хийгээрэй. Үүнд ирээдүйд авахаар тохирсон бэлэгнээсээ татгалзах гэх зэрэгээр өөрийгөө хурцлаарай. Ингэж чадна биздээ? Та чадна аа!

4. Ухаалаг (SMART) төлөвлөгөө

Specific | Тодорхой

Суралцах төлөвлөгөөгөө гаргахдаа юу сурах гэж байгаагаа тодорхой төлөвлөх хэрэгтэй. Жишээ: Хагас жилийн дотор 1500 үг цээжлэх.

Measurable | Хэмжихүйц

Өдөр тутамдаа төлөвлөгөөгөө хэр хугацаатай хийвэл, нийт хугацааны дараа төлөвлөгөөндөө хүрсэн гэдгээ нотлож болохуйц хэмжүүртэй болох. Жишээ: Нэгэнт дээрх жишээ дээр маш тодорхой 1500 үг гэсэн зорилго тавьсан учраас 6 сарын дараа 1500 гэсэн хэмжүүрээр л хэмжинэ.

Achievable | Давахуйц

Өөрийнхөө хэр хэмжээнд таарсан давахуйц төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Хүмүүс ихэвчлэн өөрийнхөө давж чадахуйцаас өндөр, хүрэшгүй зорилго тавьдагаас болж шантарч дахин өндийх хүсэлгүй болдог. Жишээ: Өдөр бүр 100 үг гэж цээжлэнэ гэж төлөвлөвөл зарим өдөр чадсан ч зарим өдөр хийж чадахгүй байсаар өөрийнхөө давагдашгүй төлөвлөгөөнийхөө боол болж хувирдаг. Эцэст өөртөө би чадахгүй юм байна гэсэн далд ухамсар суулгаж орхино.

Relevant | Хамааралтай

Юу сурч, юу хийхийг хүсэж байгаа гэнээ? Тэгвэл тэр хүсэж байгаа, хийхийг мөрөөдөл байгаа зүйлстэйгээ хамааралтай, холбоотой зүйлсүүдээр өөрийнгөө хүрээл. Англи хэл сурахаар хичээллэж байгаа мөртлөө хятад хэлээр кино үзэж, солонгос дуу сонсох хэрэггүй.

Time-bound | Цаг-хугацаатай

Төлөвлөсөн зорилго тань ямар цаг хугацааны дараа дуусах вэ? гэдгээ тооцоолох хэрэгтэй. Хийж л байхад хэзээ нэгэн цагт болох л байлгүй дээ гэж хэзээ ч битгий бодоорой.

Зөвхөн хэл сурах биш амьдралынхаа шийдвэр болгонд энэ ухаалаг төлөвлөгөөг ашиглаарай.

5. Гүн төвлөрөх

Гүн төвлөрөх орчин бүрдүүлэх

Гэртээ хичээлээ хийх гэж байгаа бол зурагтын дуу сонсогдсон эсвэл зурагт руу чиглэсэн ширээнд суух гэх мэт гүн төвлөрөхөд саад болж болзошгүй нөхцөлүүдийг арилгах хэрэгтэй.

Хэр хугацаатай хийх вэ?

Хэдэн минутын турш анхаарлаа сатааруулахгүй хичээллэж чадах вэ? гэдгээ өөрөө тодорхойлоод, энэхүү цагтаа хийж байгаа зүйлээсээ өөр ямар ч зүйлд анхаарлаа хандуулахгүй байж сурах хэрэгтэй.

Ингэж хийхийн тулд помодоро аргачлалыг хэрэглэхийг зөвлөж байна. Помодоро аргачлалыг 1980-аад оны сүүлд Франческо Сирило гэх оюутан боловсруулсан юм. Сирило хичээлдээ анхаарлаа төвлөрүүлж, даалгавраа хийхэд сатаарахгүй байх гэж зүдэрдэг байжээ. Ингээд хичээлээ хийхдээ 10-хан минут анхаарлаа бүрэн төвлөрүүлэхээр зорив. Тэр цагаа хэмжихдээ улаан лооль (италиар помодоро) хэлбэртэй гал тогооны цагыг хэрэглэснээр энэхүү аргачлал үүсчээ.

Анхаарлаа төвлөрүүлэх энэхүүшалгарсан аргыг хэрхэн хэрэглэх вэ?
Суралцаж байгаа сэдэв рүүгээ 25 минутын турш анхаарлаа бүрэн хандуулна. Босож цай уух, хүнтэй юм ярих гэх мэт өөр зүйлс огт хийлгүй ажлаа хийж дуусгаад 5 - 10 минут завсарлах хугацаандаа юм идэх, нурууныхаа чилээг гаргах зэрэг зүйлсээ хийгээд буцаад ажилдаа ороорой. За ингээд тогтоосон 25 минутаа хэд хэдэн удаа давтах хэрэгтэй.

25:00
4 үе
Бүх хуудсанд харуулах
Хичээллэх хугацаа
Богино амралт
Урт амралт
Үе

Доорх холбоосноос UNLOCK подкастын Гүн анхаарал төвлөрүүлэх талаар ном уншсан дугаарыг сонсохыг санал болгож байна.

#UNLOCK 56: Анхаарлаа гүн төвлөрүүлж ажиллахын ҮР АШИГ

6. Мэдрэхүйн хүч

Бичих

Суралцаж байгаа зүйлээ бичиж тэмдэглэх нь ой санамжид тогтох магадлалыг нэмэгдүүлдэг. Та нэг долоо хоногт 100 үг цээжлэхээр төлөвлөсөн бол тэр нэг зуун үгээ өдөрт 15 үг гэж хуваалгүй эхний өдрөөсөө л эхлээд шууд нэг зуун үгээ хуулж бичээд эхлэх хэрэгтэй. Маргааш өдөр нь яг тэр зуун үгээ дахиад хуулж бичнэ. Үүнчлэн давтсаар долоо хоногийн төгсгөл гэхэд нэг зуун үгийг долоон өдрийн турш бичсэн байх болно. Ийнхүү бичих явцдаа хуулж бичихээ зорилго болгох хэрэггүй. Гол нь цээжилж байгаа үгээ үсэг үсгээр нь харж бичилгүй үгээ бүтнээр нь нэг нүдлээд хуулж бичих зуураа утгыг нь толгойдоо төсөөлж, чанга дуугаар үгээ дуудаарай.

Сонсох

Дээрх хэсэгт дурдсанчлан үгээ хуулж бичих үедээ дуудлагаа үргэлж сонсож байгаарай. Дуудлагыг хэрхэвч орхигдуулж болохгүй учир нь зарим хүмүүсийн үгсийн сан нь баялаг ч цээжилсэн үгээ сонсоод танихгүй байх нь олонтаа.
Мөн та доорх үгсийн баруун дээд буланд харагдах гурван цэг дээр дарж цээжилсэн үгнийхээ дуудлагыг зөв дуудаж байгаагаа шалгаж үзэж болно.

Pica
Шаазгай
15-р зууны хуучирсан үг бөгөөд орчин цагийн Англи хэлэнд шаазгайг 'magpie' гэдэг
bird
шувуу
Харж төсөөлөх

Локи 1 арга гэж та сонсож байсан уу? Энэхүү аргачлалыг мэдээллийг эргэн санах чадварыг сайжруулахын тулд танд танил газартаа цээжлэх гэж байгаа зүйлээ оруулан төсөөлж дүрслэл бий болгон цээжилсэн зүйлсээ мартахгүй болоход тусладаг арга юм. Гүн ухаанч Цицероны гэгдэх энэ арга мянга мянган жил туршигдсан тул шууд хэрэглэж сурахыг зөвлөж байна.
1. Loci нь латинаар "газар" гэсэн утгатай

Хэрхэн хэрэглэх вэ?
Дээрх хэсэгт танил газар гэж хэлсэн биздээ! Тиймээс танай гэр танд хамгийн танил газар, булан тохой бүрт юу байгааг та бараг л санаж байгаа. За одоо та дээрх хоёр үгийг энэ аргаар цээжлэх гээд үзээрэй. Дээрх үгс дээр дараад харахаар зураг харагаж байгаа биз, тэр зурагны шувуунууд танай гэрт орж ирээд орон дээр тань суучихсан, нисээд явахдаа хаалгыг тань мөргөөд "Пик Пик" гэх чимээ гаргаад уначихлаа гээд төсөөлөөд үзээрэй. Дараа нь хаалгаа харах болгондоо энэ үйл явдлыг төсөөлөөд үгээ санах гээд хичээгээрэй.

Энэ мэтчилэн сургууль, ажил гэх мэт та тогтмол очдог газруудаа цээжилж байгаа үгстэйгээ уялдуулж холбоо үүсгэх нь энэ аргын гол онцлог юм. Эхэндээ мэдээж хэцүү байж магад, гэхдээ төвөгтэй санагдахгүй болтол нь зуршил болгоорой.

7. Хамтрахын ач холбогдол

Бид энэхүү цахим хуудаснаас гадна Фэйсбүүк, Инстаграмын өөрийн хуудсаараа дамжуулан өдөр тутмын өргөн хэрэглээний, болоод хар ярианы үг хэллэгийг оруулдаг болохоор та бүхэн ижил сонирхол, зорилготой бусад залуусаас суралцах боломжтой юм. Мөн ойлгохгүй байгаа зүйлсээ асууж лавлах ашиг тустай.

Хамт олонтой болох

8. Гинжийг битгий тасла

Don’t Break the Chain (эсвэл Сейнфэлд аргачлал) нь хошигногч жүжигчин Жерри Сейнфэлдийн бий болгосон бүтээмжийн аргачлал юм. Өдөр бүр өөртөө зорилго тавиад түүндээ хүрч чадвал цагалбар дээрээ тэмдэг тавьдаг энэ арга таны бүтээмжийн үлэмж нэмэгдүүлдэг. Ингэж хийсээр нэг өдөр, долоо хоног, сараар тасралтгүй үргэжилсэн цагалбарын гинжин хэлхээтэй болно. Өдөр бүр та өөрөө хэлхсэн гинжээ таслахгүй хичээсээр урт хугацааны зуршилтай болох боломжтой.

"Хүмүүс ирээдүйгээ хэрхэхийг шийдэж чадахгүй, харин өөртөө ямар дадал зуршил бий болгохоо шийдэж чадна, таны зуршил ирээдүйг тань тодорхойлно."

Фредерик Маттиас Александрын хэлсэн дээрх ишлэлд гарсанчлан та өдөр бүр юу хийнэ, тэр зүйл тань таныг бүтээдэг. Үүнчлэн Ромыг нэг өдөрт бариагүй (Rome was not built in a day) гэсэн үгийг санаад та хэт их яаралгүй өдөр бүр хичээнгүйлэн суралцаарай.

Дараах гинжин хэлхээтэй цагалбар дээр хэрэглэгч таны хоёр сард хэрхэн суралцсан жишээг харууллаа.

Цагалбарын толгойн хэсэгт нийт суралцсан өдөр

7 өдөр
тасралтгүй суралцсан өдөр
Ня
Да
Мя
Лха
Пү
Ба
Бя
30
31
1
2
3

Та манай цахим хуудсанд нэвтэрч ороод хичээл хийсэн өдөр бүрийг тань манай хуудас бүртгэж эхлэх учраас та өөрөө энэ цагалбарыг хөтлөх шаардлагагүй.

9. Түвшин

CEFR гэдэг нь хэлний чадварын түвшнийг илэрхийлэх олон улсын стандарт бөгөөд A1, A2, B1, B2, C1, C2 гэсэн зургаан түвшинд хуваадаг. Англи хэл сурч байгаа хүмүүс номын хавтас дээрээс дараах тэмдэглэгээг олонтоо харсан байх. Хэл суралцагчид англи хэлээр ярих, унших, бичих, ойлгох чадварыг энэхүү ангилалаар илэрхийлдэг.

    Замнал
    Нэг өдөрт цээжлэх үг

  • 2025оны05сарын28нд
    A1 ( Анхан ): 500 үгс
    Маш энгийн хэллэгийг ойлгож, ашиглаж чаддаг болно.
    Өөрсдийгөө танилцуулж, бусдаас асуулт асууж чадна.
    Харилцагч хүн удаан, ойлгомжтой ярьж байвал багахан ойлгож эхэлнэ.
  • 2025оны07сарын17нд
    A2 ( Анхан дунд ): 1,000 үгс
    Өдөр тутамд хэрэглэгддэг хэллэгүүдийг ойлгоно.
    Мэдээлэл солилцож, үүнээс үүдсэн дараагийн даалгаврыг гүйцэтгэж чаддаг болно.
    Шаардлагатай зүйлсээ энгийн үгээр тайлбарлаж чадна.
  • 2025оны12сарын14нд
    B1 ( Дунд ): 2,500 үгс
    Ном уншаад бага багаар ойлгож эхэлнэ.
    Гэр бүл, ажил, сургуулийнхаа талаар эсвэл чөлөөт цагаа өнгөрөөхтэй холбоотой сэдвүүдийг ойлгоно.
    Гадаад оронд аялах үедээ ойлголцож чадна.
    Өөрийн сонирхсон сэдвээр энгийн эх зохиож чадна.
    Туршлага, үйл явдал, хүсэл мөрөөдөл, хүсэл тэмүүлэл, үзэл бодол, төлөвлөгөөнийхөө талаар ярьж хэлж чаддаг болно.
  • 2026оны08сарын21нд
    B2 ( Дээд ): 5,000 үгс
    Нарийн төвөгтэй бичвэрийн гол санааг ойлгох.
    Унаган хэлтэй хүнтэй төвөгшил багатай ярилцаж ойлголцоно.
    Хүссэн сэдвээрээ эх бичдэг болно.
    Өөрийн хүссэн сэдвээрээ цахим хичээл үзэж суралцахад саадгүй болно.
  • 2027оны06сарын17нд
    C1 ( Ахисан ): 8,000 үгс
    Өргөн хүрээний сэдэв, урт бичвэр эсвэл харилцан яриаг ойлгож чадна.
    Өөрийн санаагаа бүрэн илэрхийлж чаддаг.
    Нийгмийн харилцаа, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн нөхцөл англи хэлийг үр дүнтэй ашиглаж чадна.
    Нарийн төвөгтэй сэдвээр сайн бүтэцтэй, нарийвчилсан бичвэр зохиодог болно.
    IELTS болон TOEFL-н шалгалтанд хүссэн оноогоо авах нөхцөл бүрдэнэ.
  • 2029оны08сарын25нд
    C2 ( Мэргэжлийн ): 16,000 үгс
    Уншсан, сонссон бараг бүх зүйлийг хялбархан ойлгож чадна.
    Төрөл бүрийн эх сурвалжаас авсан мэдээллийг нэгтгэн, дүгнэж танилцуулах чадвартай болно.
    Нарийн төвөгтэй тухайн нэг салбар, мэргэжлийн хэрэглээний утгыг ашиглан өөрсдийгөө илэрхийлж чадна.

10. Туйлбар (Grit)

Хүсэл тэмүүлэл, тэсвэр тэвчээрийн хүч

МакАртур суутан хөтөлбөрийн шагналт сэтгэл судлаач Анжела Даквортын амьдралд хэн, яагаад амжилтанд хүрдэг тухай энэхүү номыг товч танилцуулж байна.

Байгалиас заяасан авьяастай хүмүүс амжилтад хүрэлгүй, харин авьяасгүй гэж тооцогдсон зарим хүмүүс яагаад гайхалтай амжилтанд хүрдэг вэ?

Дакворт өөрийн хамгийн сүүлийн үеийн судалгаандаа тулгуурлан төрөлхийн авьяасгүй хүмүүс тасралтгүй хичээл зүтгэлийн хүчээр амжилтанд хүрч байгааг энэ номондоо харуулжээ.

Ямар нэгэн зүйлийг амжилттай хийх нууц бол хүсэл тэмүүлэлтэй тууштай байдал юм. Өөрөөр хэлбэл, туйлбартай байх явдал юм.

Таны IQ эсвэл нөхцөл байдлаас тань үл хамааран ажилтад хүрч болдог тухай дараах UNLOCK подкастын бичлэгээс үзээрэй.

#UNLOCK 65: GRIT - Хүсэл тэмүүлэл, тэсвэр тэвчээрийн хүч